Contact Form

 

Үйлдвэрийн тухай

“КЛОУН АХ” ХХК нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдан шоколадны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус шоколадны үйлдвэр нь Улаанбаатар хотоос 20 км-ийн зайд Богд-Хан уулын энгэрт гүний цэнгэг усаар байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээн байгуулалтыг өрнүүлэн шинээр 200 орчим ажлын байр бий болгожээ.


Монгол улсын MNS 87:96 стандартын дагуу амтат идээний дээж шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 оноос Унгар улсын “Гётенборг” Швейцарын “BERN” үйлдвэрүүдэд ноу-хау, технологийн судалгаа явуулж сонголт хийсний үндсэн дээр Баруун Европын шоколадны үйлдвэрүүдийн технологийг өөрийн орны нөхцөлд тохируулсан байна.


Үйлдвэрийн гол түүхий эдийг салбартаа тэргүүлэгч Голланд, Индонез, Францын компаниудаас бэлтгэн нийлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бөгөөд савлагааны материалд дэлхийн нэр хүндтэй шоколадны үйлдвэрүүдийн хэрэглэдэг эрүүл ахуйн, чанарын стандартыг хангасан савбаглаа боодлыг ашиглаж байна гэдгээрээ онцлогтой юм.


Швейцар улсын алдарт шоколадер Алойс Русхаймын тусгай жороор энэхүү амтат шоколадыг Монголд үйлдвэрлэв.

Total comment

Author

Khaschuluu Munkhbayar

0   comments

Cancel Reply